Бетон зуурмаг холигч, тээвэрлэгчийн үүсэл, хөгжил
10 сарын 21, 2022

Бетон зуурмаг нь эртний ромын үеийн барилгуудаас эхлээд өнөө үеийн барилгын технологийн бэлгэдэл болсон олон барилгуудын сүндэрлэх гол суурь болж байна. Технологи хольцын хувьд олон янз, цутгалтын олон технологи бий болж, тээвэрлэлтийн хувьд ч зогсолтгүй хөгжсөөр байна. Үйлдвэрээс гарч буй зуурмагийг шинээр нь барилгын талбай руу зөөх асуудал нь анх морин тэрэгний ард байрласан холигчоос эхлэн хөгжсөөр өнөө үеийн бетон зуурмагийн холигч, тээвэрлэгч бий болжээ. 1928 оны 12 сарын 21-нд Stephen Stepanian зохион бүтээгчийн нэр дээр бетон зуурмаг холигч, тээвэрлэгч хэмээн патентлагдсан уг төхөөрөмж хэрхэн ажилладгийг харцгаая!

Уг машин нь бетон зуурмагийг холих, тээвэрлэх зориулалттай бүтээгдсэн. 12 тонн зуурмаг тээвэрлэх боломжтой. Үйлдвэрээс гарч буй бетон зуурмагийг тээвэрлэх явцад хутгах буюу эргүүлэх замаар тээвэрлэснээр зуурмаг нь хатахгүй, шингэн төлөвт, шинэхэн хэвээр нь хол замд зөөвөрлөх боломжтой болгодог.

Доод хэсэгтээ тунуулахгүй байх зориулалттай дотор спираль хэлбэрийн ир нь зуурмагийг давхар байнгын эргүүлдүүлж байдаг. Уг ир нь 2 тийш эргэдэг ба тээвэрлэх явцад байнгын зуурмагийг дотогш түлхдэг, харин зуурмагийг гадагшлуулах үед зуурмагийг гаргах хоолой руу шахаж, давхар цэвэрлэх үүрэгтэй байна.

Бетон зуурмагын холигч тээвэрлэгчийн патент: