Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан Бетон зуурмагийг хүйтэн нөхцөлд авахдаа дараах заавар, зөвлөмжийг анхаарна уу ‼️
10 сарын 30, 2023
  1. Бетон зуурмагийг хөлдүү хөрсөнд бүү цутга 
  2. Ган арматурыг хөлдөх температурт байлгаж болохгүй
  3. Зуурмагт эзлэх цементийн хэмжээг нэмэгдүүлснээр бат бөх байдлыг түргэсгэнэ.
  4. Түргэн хугацаанд барьцалдуулахын тулд хурдасгуур хольцыг аль болох болгоомжтой, аюулгүй хэмжээгээр хэрэглэх
  5. Бетон зуурмаг хэт өтгөн эсвэл хэт шингэн байж болохгүй бөгөөд яг тохирсон хэмжээнд байх ёстой. Цутгамалд ус ялгарч байх үед гадаргууг яаран бүү тэгшлээрэй. Жаахан хүлээх.
  6. Гадаргууг цутгаж/тэгшилж дууссаны дараа нэн даруй дулаалж хучих. Бетоны өнгөн давхарга буюу өнцөг булан түргэн хөлдөх эрсдэлтэй байдаг учраас тун болгоомжтой байх.
  7. Дулаалсан хучлагыг сөхөж болохгүй. Учир нь бетон зуурмаг бат бөх байхад шаардлагатай дулаан алдагдаж улмаар цууралт үүсэх эрсдэлтэй. 
  8. Дулаалгын хучлагыг ойролцоогоор 7 өдөр байлгах хэрэгтэй.
  9. Бэхжүүлэгч шаардлагатай нөхцөлд бетон зуурмаг бүрэн хатсаны дараа дээгүүр нь цутгаж болно. Зуурмагийн температур нь 10 градусаас (50F) дээш байх ёстой