Хуурай хольц
10 сарын 24, 2021

Эрдсэн барьцалдуулагч, дүүргэгч материал, тусгай зориулалтын полимер нэмэлт бодисыг зохистой харьцаагаар хуурайгаар хольж найруулсан бүтээгдэхүүнийг хуурай хольц гэнэ. Эрдсэн барьцалдуулагчаар портландцемент, агаарын шохой, барилгын гөлтгөнө, полимер нунтаг бодисыг ашиглана. Чигжээс буюу тэгшилгээний хуурай хольцонд шохойн чулууны нунтаг /гурил/, нунтаг цэрд, маш жижиг ширхэглэлтэй элс хэрэглэнэ. Хуурай хольцын технологид усны зарцуулалтыг багасгах, уян налархайжуулах нэмэлт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ус үл нэвтрүүлэх ба ан цавд тэсвэртэй, барьцалдах чадвар өндөртэй болгохын тулд хуурай хольцын найрлагад устай эмульс үүсгэх, хуурай жингийн 5 %-иас ихгүйгээр усанд уусамтгай нунтаг полимер нэмэлт хийдэг. Барилгын ажилд өгөгдсөн хэмжээгээр савласан хуурай хольцыг ашиглах зааврын дагуу хэмжээт усаар зуурч зориулалтын дагуу хэрэглэнэ.

Сав, баглаа боодол, хаяглалт: Цавууны савалгаанд шошго тэмдэг, хэрэглэх заавар зэргийг тусгасан байна. Чийг, уснаас хамгаалсан давхаргатай цаасан болон полиэтилэн уут, эсвэл хуванцар саванд савлана. Савлах үндсэн хэмжээ 25 кг, 50 кг –аар байх ба бусад хэмжээгээр савласан тохиолдолд жинг шошго дээр заавал бичсэн байна. Хуурай хольцыг зуурах усны хэмжээг үйлдвэрлэгч тогтоож савлагаан дээр тэмдэглэнэ. Ууттай хольцын дундаж бохир жингээс уутны дундаж жинг хасаад нэг уут хольцны цэвэр жинг тодорхойлно. Тухайн хэсэгт хамаарах ууттай хольцын цэвэр жин, савлагаан дээр бичсэн цэвэр жингийн зөрүү ± 0,1 %-иас ихгүй байна.



  • Буянбилэг/IP: 202.170.73.170

    kaok asclk,aslo scl,ka

    2021.11.08
  • Буянбилэг/IP: 202.170.73.170

    kaok asclk,aslo scl,ka

    2021.11.08
  • Буянбилэг/IP: 202.170.73.170

    kaok asclk,aslo scl,ka

    2021.11.08