Бетоны үндсэн ойлголт
10 сарын 24, 2021

Эрдсэн болон органик барьцалдуулагч , ус ,
жижиг ба том дүүргэгч , тусгай нэмэлтийг зохистой найрлагаар тооцож сонгон
аваад тэдгээрийг нэг төрлийн болтол хольж зуурсаны дараа уг хольцыг хэвлэж
,нягтруулж ,бэхжүүлсний үр дүнд бий болсон зохиомол чулуун материалыг бетон
гэнэ. Барилгын бүх төрлийн даацын ба даацын бус бүтээц элементүүдэд бетоныг
хамгийн түгээмэл хэрэглэх бөгөөд барилгын үндсэн материалын нэг юм. Бетон ба
арматурын барилцалын бат бэх,температур тэлэлтийн илтгэлцүүр ойролцоо байх учир
төмөрбетонд ган арматур ,бетонтой хамт ажиллаж ,нэгдмэл цул байдлыг хангана.
Бетон хольцын найрлагыг зөв сонгосноор цементийн зарцуулалт 8-15% ,
дүүргэгч 80-85% орсон байдаг. Бетонд дүүргэгчээр тунамал чулууг элс,
хайрга ,дайрга мөн үйлдвэрийн дагалдах бүтэээгдэхүүнийг хэрэглэнэ. Бетоныг нягтаас
нь хамааруулан онцгой хүнд –нягт нь 2500 кг/м3 , хүнд –нягт нь 2200-2500
кг/м3 , хөнгөрүүлсэн бетон нягт нь 1800-2200 кг/м3 , хөнгөн
бетон нягт нь 500-1800кг/м3 ,онцгой хөнгөн бетон нягт нь 500кг/м3 ээс
бага гэж ангилна.